БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БЭЭЖИН ХОТЫН ДӨРӨВДҮГЭЭР
ДУНД ШАТНЫ АРДЫН ШҮҮХ
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТУХАЙ ТОГТООЛ
(2024)京 04 民特 411 号
Өргөдөл гаргагч: Хятадын Экспорт-Импортын банк. Хаяг: Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бээжин хот, Шичэн дүүрэг, Фусинмэньнэй өргөн чөлөө, 30 тоот.
Хууль ёсны төлөөлөгч: У Фулинь, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга.
Шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч: Лю Жуо, Бээжингийн “Жиньлу Аньшэн” хуулийн фирмийн өмгөөлөгч.
Шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гун Юэ, Бээжингийн “Жиньлу Аньшэн” хуулийн фирмийн Шэньжэнь дэх салбарын өмгөөлөгч.
Хариуцагч: Монгол Улсын “Болдтөмөр Ерөө гол” хязгаарлагдмал хариуцлагатай компани (Boldtumur Eruu Gol LLC). Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Сэлбэ гудамж, 00 дугаар байр.
Эрх бүхий төлөөлөгч: Пүрэвдоржийн Чулуунхүү (Chuluunkhuu Purevdorj), гүйцэтгэх захирал.
Шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ян Юаньчин, Бээжин хотын “Хуамао Гуйгу” хуулийн фирмийн Ханьдань дахь салбарын өмгөөлөгч.
Шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч: Чэн Зыэнь, Бээжин хотын “Хуамао Гуйгу” хуулийн фирмийн өмгөөлөгч.
Өргөдөл гаргагч Хятадын Экспорт-Импортын банк, хариуцагч Монгол Улсын “Болдтөмөр Ерөө гол” хязгаарлагдмал хариуцлагатай компани (Boldtumur Eruu Gol LLC, цаашид “Болдтөмөр Ерөө Гол компани” гэх)-д холбогдох арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хэргийг тус шүүх 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр үүсгэн хянан шалгав.
Хянан шалгах ажиллагаа дууссан болно.
Хятадын Экспорт-Импортын банк дараах тайлбарыг гаргав: Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссоос 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан (2023) CIETAC 2273 арбитрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Үйл баримт, үндэслэл: Хятадын Экспорт-Импортын банк 2011 онд Болдтөмөр Ерөө Гол компанитай “Зээлийн гэрээ” байгуулсан. Тус компани болон түүнийг бодитоор хянадаг Ли Шаоминг Монгол Улсад байрлах Лалэгаотэ төмрийн уурхайг худалдан авахад зориулан банк 200 сая ам.долларын зээл олгосон. Болдтөмөр Ерөө Гол компани өөрөө болон түүнтэй хамаарал бүхий компаниуд уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах