№ HCB 1498/20191
Монгол хэлний орчуулга
HCB 1498/2019
[2020] HKCFI 361
ХОНКОНГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮСИЙН
ДЭЭД ШҮҮХИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХ
2019 ОНЫ 1498 ДУГААР ДАМПУУРЛЫН ХЭРЭГ
________________________
ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
(6 ДУГААР БҮЛЭГ)-ИЙН ДАГУУ
БОЛОН
ЛИ ШАОМИНГ (李曉明)-Т
ХОЛБОГДОХ ХЭРЭГ
________________________
Даргалагч: Эрхэм шүүгч Мимми Чан, шүүх хуралдаанд
Хуралдааны огноо: 2019 оны 9 дүгээр сарын 25
Шийдвэрийн огноо: 2020 оны 3 дугаар сарын 4 ________________
Ш И Й Д В Э Р
________________
Хэргийн нөхцөл байдал
1. Энэхүү хуралдаанаар зээлдүүлэгч UBS AG-аас өр төлөгч ноён Ли Шаомингийг дампуурсанд тооцуулахаар гаргасан өргөдлийг (цаашид “Өргөдөл” гэх) үндсэн агуулгаар нь хянан хэлэлцэж байна. Өр төлөгч өөрт нь гардуулсан, 1,541,161.99 ам.доллар болон 103,529.83