Хаяг:
60 Градус Груп, 90 Хойд Чөрч гудамж,
Шуудангийн хайрцаг 10315
Гранд Кайман Кэй Вая Ая-1003
Кайман арал
Лавлагаа авах:
Нэр: Жонатан Төрнхам
Утас: +1 (345) 949 0699
Факс: +1 (345) 949-8171
Үйлчилгээний хаяг:
Хариуцах эзэн: Траверс Торп Албержа
Харбор Плас, 2 давхарт
103 Өмнөд Чөрч гудамж
Гранд Кайман Кэй Вая Ая-1003
Кайман арал
Лунг Минг Майнинг ХХК
(Албан ёсоор татан буулгах)
(Компани)
Компанийн тухай (2018 оны хувилбар)
Албан ёсны татан буулгагч томилох тухай мэдээлэх нь
Кайман арлын Дээд шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн дагуу 210101 улсын бүртгэлийн дугаартай, Кэй Пи Эм Жи, шуудангийн хайрцаг 493, 6 Крикет Скүэйр, Кэй Вая Ая-1106, Кайман аралд бүртгэлтэй хаягтай Лунг Минг Майнинг ХХК-ийг албан ёсоор татан буулгах болсныг үүгээр мэдээлж байна.
Кайман арлын шуудангийн хайрцаг 493, 6 Крикет Скүэйр, Кэй Вая Ая-1106 хаягт байрлах Кэй Пи Эм Жи компанийн Kрис Бэетон болон Хонконгийн 10 Чатер гудамж, Принц барилгын 8 давхарт байрлах Кэй Пи Эм Жи компанийн Патрик Кавли нарыг тус компанийн албан ёсны хамтарсан татан буулгагчаар томилсон болно. Энэхүү томилгооны дагуу хамтарсан татан буулгагч нар тус компанийн зээлдүүлэгчдийн хурлыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Бээжин хотын цагаар 09 цагт Хонконгийн 10 Чатер гудамж, Принц барилгын 8 давхарт байрлах Кэй Пи Эм Жи компаниас онлайнаар хийхээр болсон байна.
Уг хуралд оролцох зээлдүүлэгч тус бүр өрийн бичиг болон хуралд ямар зорилгоор оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичгийг хамтарсан татан буулгагч нарт хурал болохоос 3 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн байх шаардлагатай. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Крис Бэетон
Хамтарсан татан буулгагч