БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БЭЭЖИН ХОТЫН ДӨРӨВДҮГЭЭР
ДУНД ШАТНЫ АРДЫН ШҮҮХ
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТУХАЙ ТОГТООЛ
(2024)京 04 民特 409 号
Өргөдөл гаргагч: Хятадын Экспорт-Импортын банк. Хаяг: Бээжин хот, Шичэн дүүрэг, Фусинмэньнэй өргөн чөлөө, 30 тоот.
Хууль ёсны төлөөлөгч: У Фулинь, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Лю Жуо, Бээжингийн “Жиньлу Аньшэн” хуулийн фирмийн өмгөөлөгч.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гун Юэ, Бээжингийн “Жиньлу Аньшэн” хуулийн фирмийн Шэньжэнь дэх салбарын өмгөөлөгч.
Хариуцагч: “Инфинити Спейс” хязгаарлагдмал хариуцлагатай компани (Infinity Space LLC). Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 27 тоот.
Эрх бүхий төлөөлөгч: Батчулууны Алтантуул (Altantuul Batchuluun), гүйцэтгэх захирал.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Юй Чэньшяо, Бээжин хотын “Хуамао Гуйгу” хуулийн фирмийн өмгөөлөгч.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ян Юаньчин, Бээжин хотын “Хуамао Гуйгу” хуулийн фирмийн Ханьдань дахь салбарын өмгөөлөгч.
Өргөдөл гаргагч Хятадын Экспорт-Импортын банк, хариуцагч “Инфинити Спейс” хязгаарлагдмал хариуцлагатай компани (Infinity Space LLC, цаашид “Инфинити Инфинити Спейс компани” гэх)-д холбогдох арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хэргийг тус шүүх 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр үүсгэн хянан шалгасан бөгөөд хянан шалгах ажиллагаа дууссан болно.
Хятадын Экспорт-Импортын банк дараах хүсэлт, тайлбарыг гаргав:
Хүсэлт: Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс (цаашид “Арбитрын комисс” гэх)-оос 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан (2023) CIETAC 2272 арбитрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Үйл баримт, үндэслэл:
2011 онд Хятадын Экспорт-Импортын банк Монгол Улсад байгуулагдсан “Монголын Шинэ Лалэгаотэ төмрийн уурхай” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай (цаашид “Монголын төмрийн уурхайн компани” гэх) “Зээлийн гэрээ” байгуулсан. Уг компани болон түүнийг бодитоор хянадаг Ли Шаоминг Монгол Улсад байрлах Лалэгаотэ төмрийн уурхайг худалдан авахад зориулан банк 200 сая ам.долларын зээл олгосон.