1
ЖУНРУН РЕСУРС ИНВЕСТМЕНТ ХУВЬЦААТ
КОМПАНИ
ЖИЛИЙН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙ ЛАВЛАГААНЫ
АЛБАН БИЧИГТ ӨГӨХ ХАРИУ
Шэньжэний хөрөнгийн биржид:
Жунрун Ресурс Инвестмент хувьцаат компани (цаашид "Компани" буюу "Жунрун Ресурс" гэх) 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр танай биржээс ирүүлсэн "Жунрун Ресурс Инвестмент хувьцаат компанийн жилийн тайлантай холбоотой лавлагааны албан бичиг" (Компанийн хэлтсийн жилийн тайлангийн лавлагаа[2019]98 дугаар, цаашид "Лавлагааны албан бичиг" гэх)-ийг хүлээн авсан. Танай биржийн шаардлагын дагуу дараах хариуг хүргүүлж байна:
1. Жилийн тайланд аудит хийсэн аудитор танай компанийн 2018 оны санхүүгийн тайланд анхаарал хандуулах асуудлын догол мөр бүхий хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан. Хязгаарлалттай санал дүгнэлтийн үндэслэл нь: (1) Тайлант үеийн эцэст танай компанийн Ли Шаомингоос авах хэлцлийн баталгааны төлбөрийн авлага 80,000,000 ам.доллар буюу 549,056,000 юань байсан бөгөөд авлагын насжилтын шинжилгээний аргаар 109,811,200 юанийн найдваргүй авлагын сан байгуулсан. Аудитын тайлангийн өдрийн байдлаар аудитор Ли Шаомингоос авах баталгааны төлбөрийн авлагад байгуулсан найдваргүй авлагын сангийн талаар хангалттай, зохистой аудитын нотлох баримт олж авч чадаагүй тул уг авлагын үлдэгдэл болон найдваргүй авлагын санд залруулга хийх шаардлагатай эсэхийг тогтоох боломжгүй байсан. (2) Тайлант үеийн эцэст танай компанийн "Пэйсы олон улсын технологи, худалдаа (Бээжин)" ХХК (цаашид "Пэйсы компани" гэх)-аас авах авлага 48,933,800 юань байсан бөгөөд авлагын насжилтын шинжилгээний аргаар 9,389,800 юанийн найдваргүй авлагын сан байгуулсан. Аудитын тайлангийн өдрийн байдлаар аудитор Пэйсы компаниас авах авлагад байгуулсан найдваргүй авлагын сангийн талаар хангалттай, зохистой аудитын нотлох баримт олж авч чадаагүй тул уг авлагын үлдэгдэл болон найдваргүй авлагын санд залруулга хийх шаардлагатай эсэхийг тогтоох боломжгүй байсан.
Хязгаарлалттай санал дүгнэлтэд дурдсан (1) дэх асуудлын талаар дараах тайлбарыг өгнө үү:
(1) Ли Шаомингоос авах баталгааны төлбөрийн авлагатай холбоотой арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийн явц, танай компанийн авахаар төлөвлөсөн арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх боломжит хугацааг тайлбарлана уу.
Хариу: Компани 2018 оны 5 дугаар сард "Хүсэл зорилгын гэрээ"-ний дагуу төлсөн баталгааны төлбөрийг буцаан авахтай холбоотой маргаанаар ноён Ли Шаоминг, "Шэнжэ (Бээжин) хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ" ХХК (цаашид "Шэнжэ Инвестмент" гэх) болон ноён Ли Пүшэнд холбогдуулан Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисст арбитрын нэхэмжлэл гаргасан. Арбитрын бүрэлдэхүүн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, хэргийг хянан хэлэлцэв. Манай компани өмгөөлөгч, ажилтнуудаа томилон хуралдаанд оролцуулж, арбитрын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон үйл баримт