1 / 20
Шийдвэрийн мэдээлэл
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ Шүүгч Төмөрхүүгийн Батжаргал
Хэргийн индекс 171/2016/0175/Э
Дугаар 188
Огноо 2016-11-07
Зүйл хэсэг 150.3, 261.1
Улсын яллагч Д.Дашмаа
Холбоотой шийдвэр Шүүгч Ядамсүрэнгийн Туул, дугаар 3, 2017-01-23 Эх сурвалж shuukh.mn/single_case/97396
** — шүүхийн шийдвэрийн цахим санд нууцалсан мэдээлэл.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
/ЭРҮҮГИЙН ХЭРЭГ/ИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ
2016 оны 11 сарын 07 өдөр Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0175/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч П.Гэрэлтболор,
Улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашмаа, Хохирогч байгууллагын өмгөөлөгч Ж.Батзоригт,
Хохирогч Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төлөөлж О.Болор-Эрдэнэ, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, П.Сарантуяа,
Шүүгдэгч Л.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самдан Луузандамбын Баярцогтод холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Самдан Луузандамбын Баярцогт, 1951 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч, хуульч мэргэжилтэй, Төмөртэйн хүдэр ХХК-ний ерөнхий захирал, БЛТ, Хустай-Ерөө